Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг энэ жил манай улс амжилттай зохион байгуулсан. Уулзалтын дурсалд зориулж “Тэнгэрийн өрх” хөшөөг байршуулахаар өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдрийн А/32 тогтоолоор шийдвэрлэсэн. “Тэнгэрийн өрх” хөшөөг хотын төвд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулж өнөөдөр нээлтийг хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, тус хөшөөг урласан зураач А.Чадраабал болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хөшөөг нээж үг хэлэхдээ “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн босгон дээр манай улсад 2016 онд болсон түүхэн үйл явдал бол Ази Европын дээд түвшний 11 дэх чуулга уулзалт АСЕМ юм. АСЕМ нь нэг улсад 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явдал юм. Тус уулзалтын дурсгалд зориулж босгосон “Тэнгэрийн өрх” хөшөөний нээлтийг өнөөдөр хийж байна. Улс орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэн өргөтгөх чиглэлээр Монгол Улсын гадаад харилцааны амжилт ололт болон төрийн бодлогын уламжлалт залгамж чанарыг олон нийтэд суртчилан таниулах зэрэг холын зорилго тээсэн “Тэнгэрийн өрх” хөшөө өнөөдрөөс эхлэн та бүхний сонор мэлмийг мялаах болж байгаад баяртай байна” хэмээсэн юм.
Энэхүү уран бүтээлд таван тивийн улс үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв, харилцаа холбоог бэлгэдэж нүүдэлчин Монголчуудын өнө эртний түүх, соёл урлагийн өвийг дүрслэх урлагийн хэлбэрээр мөнхжүүлэн үлдээсэн байна. Хөшөөний урд талд АСЕМ-ын 11 дэх чуулга уулзалтад оролцосон 53 орны төрийн тэргүүний гарын үсгийг товойлгон сийлсэн бөгөөд дэлхийн газрын зургийг сийлжээ. Харин ард талаасаа Монгол гэрийн тооноор тэнгэр, огторгуй харагдаж байгаа байдлаар, дээрээс нь харахад хүний нүд, хоёр хажуу талаас нь харахад хүний уураг тархи харагдах байдлаар урласан байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлд маань өнгө үзэмж нэмсэн “Тэнгэрийн өрх” дурсгалын хөшөө нээлтээ хийж байна. Энэ оны долоодугаар сард Ази Европын дээд хэмжээний уулзалтыг манай улс амжилттай зохион байгуулсан. Тус уулзалтын дурсгалд зориулж холбогдох байгууллагууд хүсэлт гаргасны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж энэхүү хөшөөний зөршөөрлийг өгч өнөөдөр биелэлээ олон нээлтээ хийж байна” хэмээлээ.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
