УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр УИХ-ын даргад гурван хуулийн төсөл өргөн барилаа. Нийгмийн хамгааллын чиглэлээрх эдгээр хуулийн төсөл нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Залуучуудын тухай хуулийн төсөл, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслүүд байв.
Н.Номтойбаяр сайд хуулийн төсөл тус бүрийг УИХ-ын даргад танилцуулаад эдгээр харилцаанд эрх зүйн орчны зохицуулалт, зарим үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлага тулгарсан гэдгийг онцолж байв. Тухайлбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алба хаагч тэтгэвэрт гарахдаа энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг хэрхэн тооцуулах тухай нарийвчилсан заалт оруулжээ. Хуулийн төслийг баталснаар цэргийн алба хаагч ажилласан жилээ бүрэн тооцуулж, тэтгэврээ нэмэгдүүлэх зохицуулалт ойлгомжтой болох төдийгүй, цэргийн тэтгэвэр авагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх хэрэгжих холбогдох зохицуулалт тодорхой болох зэрэг эерэг үр дагавар гарна. Харин Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 18-34 насныханд зориулагдсан эрх зүйн бие даасан анхны баримт бичиг гэдгээрээ онцлог юм.
Улс орны хөгжилд залуучуудын оролцоо, хувь нэмрийг бодитой болгож, өнөөдрийг хүртэл залууст чиглэсэн бодлого, хууль батлагдаагүй явсныг эцэслэх бөгөөд цаашид нарийвчилсан зохицуулалт, эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэл болох юм.
Гурав дахь хуулийн төсөл нь хүн амын өсөлтийг дэмжих, 3 хүртэл настай хүүхэдтэй болон өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилгоор хэд хэдэн тодорхой зохицуулалтыг тусгажээ. Үүнд, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох; эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох; 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр олгох; 3 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т улирал бүр тэтгэмж олгох зэрэг багтжээ. Хууль батлагдсанаар хүн амын өсөлтийг нэмэгдүүлэн, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, олон хүүхэдтэй өрх, толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих, хүүхдийн цаашдын хөгжлийг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Үүнээс гадна хуулийг шинээр боловсруулж байгаатай холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах аж. Дашрамд дурдахад уг хуулийн төсөл нь хавтайрсан халамжийн бодлогын нэг биш бөгөөд хүн амын өсөлтөө дэмжих, өнөөдрөөс 20 жилийн дараах хүн амын насжилтын нөхцөл байдлыг урдчилсан харсан маш чухал бодлого юм.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
