Улирч буй 2016 онд АСЕМ буюу Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан билээ. Энэ үйл явдалд зориулсан “Тэнгэрийн өрх” уран бүтээлийг Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулж өнөөдөр нээлтийг нь хийлээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
“Тэнгэрийн өрх” бүтээлийг Урчуудын эвлэлийн гишүүн зураач А.Чадраабал туурвижээ. Түүний бүтээлд дэлхийн таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл урлагийн өвөөс дүрсэлжээ.
Бүтээлийн нүүрэн талд АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад улс орноо төлөөлөн оролцсон дэлхийн 53 улсын тэргүүн, Олон улсын байгууллагын дарга нарын гарын үсгийг товойлгон цутгаж, ар талд нь дэлхийн улс орнуудын газрын зургийг байршуулжээ. Дээрээс нь харахад хүний нүд, хоёр хажуу талаас нь харахад хүний уураг тархи харагдах байдлаар урласан бөгөөд дотор талаас нь харахад өрхийг нь татсан монгол гэрээс тэнгэр огторгуйг тольдож буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээсэн байна. Үүгээр дэлхийн бодлогыг монгол гэр дотор хэлэлцсэн гэх санааг илтгэж байгаа ажээ.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
