Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.09/ хуралдаан 14 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн танилцуулгыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэхүү зээлийн хүү нь /жилийн/ 1,75%, зээлийн хугацаа 20 жил ба зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна гэлээ. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээшхи дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байна гэж танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдол болон үр дүнгийн талаар тодруулахад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрт: “төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг…” гэснийг “…аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг…” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоонд хүрч, Засгийн газар хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр хоёр талдаа бүрэн ойлголцсон төдийгүй энэхүү зээлийг үр ашигтай зарцуулахаар ажиллаж байна гэлээ. Мөн Ажлын хэсгээс Монгол Улсын Засгийн газар төслөө боловсруулж, Экспорт-Импорт банкинд танилцуулна гэсэн тайлбар нэмж хийв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ зээлийг бүтээн байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх мөн экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөлд зарцуулах нь зүйтэй хэмээн энэхүү зээлийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
