УИХ-ын намрын чуулган маргааш өндөрлөх товтой байна. Шинээр бүрдсэн УИХ намрын чуулганы хугацаанд хүлээгдэж байсан олон хууль тогтоомжийг баталж, чамгүй амжилттай ажиллаа хэмээн УИХ-ын гишүүд дүгнэж байна.
Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Байнгын үйл ажиллагаатай парламентын хамгийн гол чиг үүрэг бол төрийн гадаад, дотоод чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг цаг алдалгүй батлан гаргах ёстой. Тэр утгаараа намрын чуулган маш их бүтээлч чуулган болсон гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг эрүүлжүүлэх, хямралыг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөөг баталсан. Хууль эрхзүйн орчин дахь өмнөх парламентын үед хэрэгжүүлж эхэлж байсан шинэчлэлийг үргэлжлүүлэх, төрийн үйл ажиллагааны залгамж шинж чанарыг хадгалсан олон хууль тогтоомжийг ар араас нь гаргаж байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын тухай, Дотоодын цэргийн тухай, Онцгой байдлын тухай хууль, цаашлаад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг олон хуулийг хууль эрхзүйн орчин талаас нь батлан гаргаж амьдралд хэрэгжүүлэхээр ажиллах нь Засгийн газрын чиг үүрэг болон үлдлээ. Нөгөө талаас нэг намын үнэмлэхүй олон гишүүнтэй парламент өмнөхөөсөө ялгаатай нь хууль, шийдвэрийн төсөл хэлэлцэн батлах талд ирц бүрдэхгүй гэдэг ойлголт гарсангүй. Ирц бүрдээгүйгээс болж өмнөх парламентын үед чуулган хойшилдог байсан бол энэ удаа нэг ч тохиолдол гарсангүй. Бүх чуулган товлосон цагтаа хуралдаж, УИХ-ын зохион байгуулалт харьцангуй хариуцлагатай үйл ажиллагаа явууллаа. Ээлжит бус чуулган хуралдах үгүйг сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж 580 сая ам.долларын эргэн төлөлтийг ирэх сарын 20-доор төлнө. Засгийн газраас ямар нэгэн хүндрэлгүйгээр бондын эргэн төлөлтийг хийнэ гэж мэдэгдсэн. Энэ утгаараа эргээд төсөвт тодотгол хийх асуудал ярихыг үгүйсгэхгүй” гэлээ.

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Өнөөдөр хөх хулгана өдөр
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
