ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитийн зургадугаар тасгийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай өрөөтэй боллоо. Анагаах /АШУҮИС/-ын Эм зүйн шатлангийн ангийг удахгүй төгсөх оюутнууд өөрсдийн хандиваар энэхүү өрөөг тохижуулж өнөөдөр эмнэлгийнхэнд хүлээлгэж өглөө.
Уг нь цочмог халдварт өвчтний өрөөг тусгайлан тохижуулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг хэдий ч харамсалтай нь энэ нь цаасан дээр үлджээ. Хямрал, хөрөнгө мөнгөгүй, төсөв байхгүй гэсэн шалтгаанаар эмнэлгүүд өрөө, тасгаа стандартад нийцүүлэн тохижуулж төдийлөн чаддаггүй гэж байв. Тиймээс тус эмнэлгийн ажилтнууд бүх хүчээ шавхан ажиллахаас цаашилдаггүй бололтой.
Тус ургуулийн Эм зүйн шатлангийн 46 оюутан тус бүр 50 мянган төгрөг нийлүүлж үлдсэн засвар, үйлчилгээ, тавилга угсрах, суурьлуулах, цэвэрлэгээний ажлаа өөрсдөө гардан хамтран хийснээр Монголд хямрал болоогүйг тэд нотлон харуулж байх шиг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд орчин үеийн тоноглолтой эмнэлэгт тохитойгоор эмчлүүлэх боломж ийн бүрдэж байгаа нь оюутнууд энэ эмнэлгийн өрөөг тохижуулж байгаа анхны тохиолдол гэнэ.
Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд усанд орж, хувийн ариун цэврээ сахиж, өөрсдөө бие даан бие засах зэргээр хүний наад захын хэрэгцээг хангах орчныг сайтар бүрдүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа ар гэрийнхэнд нь ч гэсэн энэ өрөөний ач тус их гэнэ. Эмнэлгийн ажилтнууд зарим тоноглол, хэрэгслийг хараад “Хэрэглэж үзээгүй орчин үеийн эд байна. Бидний ажлыг ч бүр сайхан хөнгөлж өглөө” хэмээн баярлаж байсан юм.
“Энэ уут юу вэ. Хүүхдийн толгойг угаахдаа зүүдэг юм уу, ямар амар юм бэ. Одоо өвчтөнүүд маань бидэнд талархаад, сахиурууд маань ч зовохооргүй, ажиллахад бүр амар боллоо” гэцгээж байв. Ажлын таван өдөрт багтаад төгсөх ангийн эдгээр оюутнууд бүхнийг амжуулжээ. Бусдад туслая, өгье гэвэл ганцаасаа гэдэг үг энд биелэлээ олжээ. Удахгүй хонхны баяраа хийх гэж байгаа оюутан, сурагчид энэ мэтээр олон нийтэд хэрэгтэй, ядарсан, зовсон түмэнд тустай ийм сайн үйлсийн ажил хийвэл гадаад, дотоодод зугаалахаар явалгүй мөнгөний урсгалаа монголдоо үр өгөөжтэйгөөр үлдээх боломж байгаа шүү.






435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

Shan uils buteejee ta buhnii ogoomor setgegdel ulam ih badrag
Сайхан сэтгэлтэй мундаг залуус байна. Буянтай сайхан үйлс бүтээжээ. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Сайхан сэтгэлтэй санаачлагатай залуус байна. Буянтай сайхан үйлс бүтээжээ. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Мундхг байнаа