Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй тулдаа монголчууд эдийн засгийн чөлөөт бүстэй болно,аж үйлдвэрийн парк босгоно гэж 13 жил ярилаа. Дажгүй урт хугацаанд хэдэн Засгийн газрын үед мөрөөдсөн боловч үнэндээ гарт баригдаж нүдэнд торох юм алга даа.
Өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлсэн нь бишгүй шүүмжлэл дагуулав.
Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн хэлэхдээ “Чөлөөт бүс гээд хашааны хэрүүл хийгээд дуусч байна. Эдийн засгийн чөлөөт бүсүүдэд импортыг орлох үйлдвэр хэд байгуулагдсан, ажлын байр хэчнээн нэмэгдсэн талаар ярьдаг байх ёстой. Бид 13 жил чөлөөт бүсийг хөгжүүлэх гээд чадсангүй. Эдийн засагт өгөөж алга. Бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Өнөөдөр Алибаба дэлхий даяар чөлөөт бүс гэхгүйгээр үйлдвэрээс хэрэглэгч рүү нь хүргэж байна. Гэтэл манайд аж үйлдвэрийн парк нь ч босдоггүй, чөлөөт бүс нь ч амь ордоггүй.
170 тэрбум төгрөг зарцуулчихаад байхад чөлөөт бүс амь орохгүй байна” гэж хатуухан шүүмжилсэн юм. Дэлхий дахинд чөлөөт бүсээрээ хөгжсөн улс цөөнгүй байдаг аж.Тухайлбал, Коста Рика улс гадаадын өр зээлд баригдан экспортын орлогынхоо 50 хувийг өрөндөө төлж байсан. Чөлөөт бүс байгуулж улс орноо зөв хөгжүүлсний үр дүнд өдгөө Латин Америкийн хамгийн тогтвортой, хурдацтай, цэцэглэн хөгжиж буй улсаар нэрлэгдэж байна. Хэрэв чөлөөт бүсийг зөв бодлогоор дэмжих юм бол улсын хөгжил урагшилдаг аж. Гэтэл Монгол Улс чөлөөт бүсийн зөв бодлого нь хөгжил дагуулдгийг харсаар мэдсээр байж хашаанаас өөр юмгүй 13 жил боллоо. Чөлөөт бүс байгуулна гээд 170 тэрбум төгрөгийг дарга нар хуваагаад идчихэж. Ингэж хэлэхээс өөр арга алга. Учир нь тэр их мөнгийг элс рүү хийсэн мэт алга болжээ. Аж үйлдвэрийн паркийн сураг ч байхгүй,чөлөөт бүс нь хаана ч байгааг хэн ч мэдэхгүй.
Н.Намуун

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

Хэн гэгч дарга чөлөөт бүсийн мөнгийг идчихсэн гэдгийг хэлчих хэрэгтэй. Ийм аймхай хулчгар байж болохгүй.