Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Баяраа нар оролцов. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тавдугаар сарын 1 буюу Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн мэндчилгээ дэвшүүлээд “Энэ өдөр хөдөлмөрчин түмний эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчний байгууллагууд төр, засгийн удирдлагуудтай уулзаж, байр сууриа илэрхийлдэг уламжлалын дагуу Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв. Уулзалтад оролцогчдод хандаж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “Улс орны эдийн засаг амаргүй байгаатай холбоотойгоор иргэдийн хөдөлмөрлөх эрх ашиг, цалин, орлого, ядуурал гээд санаа зовоосон олон асуудал урган гарч байна. Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээ бид энэ оны нэгдүгээр сард баталж, цалин нэмэх асуудлыг 2018 оны төсөвт тусгах, татвар нэмэхгүй байх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлийн талаар Засгийн газар МҮЭ-ийн холбооны санал бодол, байр суурийг огт сонссонгүй. Эцэст нь хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх нөхцөл бүрдлээ. Бид нийгмийн тогтвортой байдлыг хадгалах, гурван талт хэлэлцээрээ хатуу баримтлах байр суурьтай байгаа” гэв. Тэрээр УИХ-аар хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллах шаардлага байгааг энэ үеэр онцоллоо. УИХ-ын дарга М.Энхболд улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлт нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, бэрхшээлийг даван туулах чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд нааштай эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна. 2016 оны жилийн эцсийн болон энэ оны эхний улирлын төсвийн орлого давж биеллээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн дүн гарсан. Валютын ханш харьцангуй тогтвортой байна. Энэ эерэг өөрчлөлтийг тогтвортой хадгалж, цаашдын өсөлтийг хангах нь бидний гол зорилго болж байна. Ингэхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Бидэнд дотоодын ойлголцол, тогтвортой байдал нэн эрхэм байгааг та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна гэж тэмдэглэлээ. МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Уурхайчид, төмөр замчид гээд хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг, харьцангуй гайгүй цалин авдаг хүмүүст тэтгэврийн насыг цаашлуулсан болон хүн амын орлогын албан татварын өөрчлөлт амаргүй тусах бололтой. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлал хийхдээ ажиллагсдад нь хувьцааг нь эзэмшүүлэх асуудлыг анхааралдаа аваасай. “Хөдөлмөрийн татвараас хөрөнгийн татвар луу” гэсэн дэлхийн хандлагыг манайх ч анзаарах ёстой” гэлээ. Олон нийтийн анхаарал татсан, бухимдал төрүүлж буй асуудлаар нийгмийн зөвшилцөлд оролцогч түншүүд хамтран ярилцаж, харилцан зөвшилцөж, ойр дөт хамтран ажиллах нь чухал гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дарга МҮЭ-ийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцав
2017 оны 05-р сарын 01 өдөр, 16 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
