Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.24) Япон Улсын “Мияконожо” хотын дарга Икэда Такахиса тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын урилгаар айлчилж байгаа юм байна.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Икэда Такахисатай анх удаагаа уулзаж, ярилцаж байгаадаа баяртай байна гээд Мияконожо хот маш ойр дотно санагддаг гэдгээ илэрхийлж, Монголд тавтай морилохыг хүслээ.
Тэрбээр “Мияконожо хотод 20-иод жилийн өмнө зочилж байсан. Тэр үеэр Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж, хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох баримт бичигт тухайн үеийн хотын дарга ноён Ива Ашидатай хамт гарын үсэг зурж байснаа тод санаж байна” гээд хоёр орны соёл урлагийг сурталчлах чиглэлд “Мияконожо” телевизийн захирал Нацу Сан, “Улаанбаатар” телевизийн захирал Л.Балхжав нар олон сайхан ажил санаачлан хийж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ цаг үед таны айлчлал болж байгааг тэмдэглэн хэлье хэмээв.
Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, ирэх таван жилд хамтран хийх ажлуудаа тодорхой болголоо. 2016 онд Монгол Улс, Япон Улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Энэ нь хотууд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хамтарч бизнес хийхэд нэн таатай нөхцлийг бүрдүүлсэн баримт бичиг болсон гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.
Ноён Икэда Такахиса УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр, 1999 онд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох баримт бичигт таныг гарын үсэг зурснаас хойш бидний хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлсээр байна.
Олон талт харилцааны нэг жишээг дурдахад өнгөрсөн жил сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатраас 10 сурагчийг Мияконожо хоттой танилцуулах аялалыг зохион байгуулсан гэв.
Мөн “Токио 2020” олимпийг угтан өргөн хүрээний ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд манай “Мияконожо” хотод Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдыг урьж, бэлтгэл сургуулилт хийлгэхээр болсон. Энэ ажлыг ирэх жилийн 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ноён Икэда Такахиса УИХ-ын даргад дуулгалаа.
2019 онд хотууд найрамдлын харилцаа тогтоосны 20 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд энэ ойн баярт УИХ-ын дарга М.Энхболдыг урилаа.
УИХ-ын дарга М.Энхболд талархлаа илэрхийлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
