Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох уу, үгүй юү гэсэн асуултад парламент өнөөдөр эцсийн цэг хатгана. Долоо хоногийн өмнөх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр түүнийг авч үлдэх хэсэг нь давамгайлсан бол энэ удаад нөхцөл байдал хаашаа ч эргэж болзошгүй байгаа юм. Учир нь, жил гаруйхны өмнө байгуулсан Засгийн газраа огцруулах гэсэн МАН-ын гишүүд дээр АН-ын УИХ дахь бүлэг бүхэлдээ багцлагдсан нь өнөөдрийг хүртэл өрнөсөн үйл явдлуудаар тодорхой боллоо. ОХУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрыг огцруулах хуралд заавал оролц гээд, айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг орхиод ниссэн гэх мэдээ бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч УИХ-д энэ тухай тайлбар хүргүүлэхдээ “Засгийн газрыг огцруулах чуулганы хуралдаантай холбоотой” гэдгийг хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлээд эхэллээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ дээ. МАН-ын гишүүд байгуулсан засгаа, томилсон Ерөнхий сайдаа огцруулна гээгүй бол АН өнөөдөр ингэж тодорч, тоглолт хийж чадах байсан гэж үү. Тиймээс АН-ын бүлэг хийгээд АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг сөрөг хүчнээс гарч болох л улс төрийн тоглолт гэж харах нь зөв байх. Харин есхөн суудалтай сөрөг хүчнийнхээ кнопоос хамаарч, байгуулсан засгаа унагахдаа тулаад байгаа 65 суудалтай Ардын намын “хашаа”-нд асуудал хаашаа эргэж байгаа нь л сонин байна.
Гарын үсэг зурсан 30 гаруй гишүүнээс ганц, хоёроор тогтохгүй нь саналаа татаж байгаа гэсэн мэдээлэл бий. Одоохондоо батлагдахгүй ч, ортой байж мэдэх энэ мэдээ эцсийн мөчид кноп хэрхэн дарахаас, шийдвэр яаж гарахаас олон нийтэд тов тодорхой болно. Харин одоогоор ил болсон зүйл нь удтал шийдэл гаргаж чадахгүй байсан МАН-ын Удирах зөвлөл нь нэг талдаа гарсан явдал юм. Уржигдар зургаан цаг гаруй сунаж хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ дахь бүлэгтээ чиглэл өгсөн тогтоол баталсан нь ил боллоо. Энэ тогтоолд зааснаар Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, энэ асуудлыг бүлэг дээрээ ярилцах, намын дүрмийн хүрээнд ажиллахыг МАН-ын бүлгийн 65 гишүүнд чиглэл болгосон байна. Эхний хоёр заалт нь нэмэлт тайлбаргүй ойлгогдох уг тогтоолын “Намын дүрмийн хүрээнд ажиллах” гэсэг хэсэг нь МАН-ын дотоодод нэлээд том гал өрдөж орхисон аж. Учир нь, намын дүрэм, олонхоороо гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй бол намын гишүүнчлэлээс хөөх хүртэл хариуцлага тооцох заалт МАН-ын дүрэмд бичигдсэн байдаг аж. Цагаан дээр хараар бичсэн дүрмээ МАН ягштал мөрдөнө гэвэл Засгийн газрыг огцруулах санаачилга гаргасан гишүүд хөөгдөх болзлоо бараг хангачхаад байгаа гэсэн үг аж. Иймээс л МАН-ын Удирдах зөвлөлийн энэ тогтоолтой холбоотой бужигнаан өчигдөр Тусгаар тогтнолын ордноос эхэлж, Төрийн ордноор дамжиж, эцэстээ “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох өргөдлөө өөрөө өгчээ” гэсэн огт үндэслэлгүй мэдээллээр олон нийтийн сүлжээнд үргэлжилсэн юм байна. Нэг ёсондоо Засгийн газрыг огцруулж хоолондоо орох гэсэн хоёрдугаар ээлжийнхэн “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж, худал мэдээ тарааж байгаа нь энэ бололтой юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьснаас хойш өрнөж буй үйл явдлын хураангуй “тайлан”-г багцалбал иймэрхүү байна. Мэдээж МАН-ын бүлэг хэдэнтээ хуралдах гээд ирц бүрдээгүй, хуралдаад шийдэлд хүрээгүй, У.Хүрэлсүх тэргүүтэн Засгийн газар огцрох ёстойг шаардсан, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн таамаг хэвлэлээр хөвөрсөн гээд бас бус үйл явдал ч үүн дээр нэмэгдэнэ. Гэхдээ голтой нь, баттай нь, базсан нь дээрх хэд юм. Тэгвэл энэ бичиг УИХ-д орж ирэхээс өмнө юу болсныг ухрааж нэг бодъё. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд дурдагдаагүй үндэслэлүүд юу байж болох вэ?
Энэ тухай бичихийн өмнө эхлээд Т.Аюурсайхан нарын УИХ-ын 30 гишүүний Үндсэн хуулийг эш татан Ерөнхий сайдыг огцруулахаар гаргаж ирсэн гурван үндэслэлийг дахин сануулъя. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй, нөгөө хоёр нь концессын гэрээ, хүүхдийн мөнгөний олголттой холбоотой зүйлс байсан. Гэтэл үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг Төрийн ордонд бус Тусгаар тогтнолын ордонд, МАН дотооддоо ярих асуудал баймаар юм. Концессын долоон гэрээний тухайд ихэнх нь энэ Засгийн газар байгуулагдахаас өмнө шийдэгдчихсэн, хэлбэржүүлж, хэрэгжүүлсэн нь л Ж.Эрдэнэбатын танхим байдаг. Харин Хүүхдийн мөнгөний олголт, татвар нэмж, хасах бол цэвэр УИХ-ын шийдвэр. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрыг огцруулах хэдэн үндэслэлийг харсан. Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан гэсэн асуудал тавьсан байна лээ. Гэтэл энэ бол Засгийн газрын гаргасан шийдвэр биш. Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээр яриад эцсийн шийдвэрийг нь УИХ гаргасан. Гарын үсэг цуглуулж яваа хүмүүсийн өөрсдийнх нь гаргасан шийдвэр. Тийм байж Засгийн газар муу ажилласан гэдэг бол шалтгаан биш ердөө шалтаг” гэж хэвлэлд ярьсан байна лээ. Түүний үг оргүй биш ортой. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан үндэслэлүүд нь шалтаг юм бол цаад шалтгаан нь юу байж болох вэ?
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН хасах 1.6 хувьд хүрч унаад байсан эдийн засаг хүлээн авч байсан нь ердөө нэг жилийн өмнөх л явдал. Тиймээс ч өмнөх дөрвөн жилийн алдаатай бодлогыг засахаас, буруу шийдвэрийг баллуурдахаас, буцаагаад эдийн засгаа тогтворжуулах, өсгөхөөс Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажлаа эхэлсэн байдаг. Үр дүнд нь 2017 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гараад байна. Энэ бол зэсийн үнэ цойлж, Оюутолгойн хөрөнгө оруулалт цутгаж байсан 2011 оны 17 хувийн өсөлттэй харьцуулахад бага ч, хямралын үеийн эдийн засагт байж болох хамгийн том өсөлт юм. Мөн улсын төсвийн алдагдлыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэлт 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдээд явж байна. Дээр нь Засгийн газрын ажилгүйдлийг бууруулах чиглэлд хийсэн ажлууд нь үр дүнгээ өгч, Монгол Улсын ажилгүй иргэдийн тоо 20 хувиар буурч, тэр хэрээр ажилтай, орлоготой, амьжиргаагаа залгуулах эх үүсвэртэй иргэдийн тоо өслөө. Хязгааргүй юм шиг өсч байсан валютын ханшийг хазаарлаж, Монголбанкны валютын нөөцийг нь ч нэмэгдүүлсэн байдаг. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өрийг шийдвэрлэсэн, “Чалко”-д төлөх 176 сая ам.долларын өрийг барагдуулсан гээд өр төлбөртэй холбоотой олон ажлыг Ж.Эрдэнэбатын танхим өнгөрсөн хугацаанд амжуулжээ. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн, гадаад худалдаа сэргэсэн, бизнесийн орчин дээрдсэн, төсвийн сахилга бат сайжирсан, ОУВС-тай хөтөлбөр тохирсон гээд нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудыг нь жагсаавал нэлээд урт “юм” болохоор байна. Тоймтой, томоос нь дурдахад ийм байна. Гэтэл ийм хэмжээнд ажилласан Ерөнхий сайдаа, ингэж ажиллахад нь тусалсан намын бүлгийн 30 гишүүн нь огцруулах санал гаргаж байгаа нь бодитой ямар шалтгаантай байсан юм бол. Барин тавин нотолж чадахгүй ч энэ Засгийн газар хэтэрхий олон бүлэглэлийн эрх ашгийг зөрчиж, бүтээж байсан бизнесийг нураачихсан байж мэднэ. Магадгүй тэр нь л Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ил гаргаж хэлж болохгүй огцрох үндэслэл нь болсон байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авч, ТУЗ-д нь төрийн төлөөллийг томилсноороо тэр огцрох болзлоо хангасан байж магадгүй юм. Эвсэл Оффшорын эсрэг хуулийн төслийг Засгийн газар дээрээ санаачилж, УИХ-ыг шахаж байгаад батлуулсан нь алдаа болсон байж мэднэ. Хөгжлийн банкны 1.3 их наядын санхүүгийн зөрчлийг ил гаргасан нь, “Чингис”, “Самурай” бондын үрэлгэн зарцуулалтыг илчилсэн нь, Төсвийн сахилга батыг сайжруулж шахааны бизнес, тендерийн наймааг тэглэх гэж зүтгэсэн нь түүнийг цөөнгүй хүний өмнө буруутай болгосон байж мэдэх л юм. Тиймээс л Ж.Эрдэнэбат шиг муу хүн байхгүй мэт хүний, өөрийнгүй боорлож байгаа биз.
Г.ХЭРЛЭН

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
