Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МАН-ын удирдлагууд жанжны хөшөөнд цэцэг өргөлөө.
Д.Сүхбаатарын мэндэлсэн энэ өдрийг тохиолдуулан мөн НИТХ-ын зарим төлөөлөгчид Их жанжны мэндэлсэн гэрийн буйранд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун уншиж танилцуулж, тогтоолын хувийг Жанжин клубт цугласан тус хорооны иргэдийн төлөөлөлд гардуулан өглөө.
Ёслолын арга хэмжээний үеэр Д.Сүхбаатар жанжны зээнцэр Ц.Хүрэлсүх гуай хэлсэн үгэндээ өвөөгийн маань төрж, өссөн тухайн үеийн Амгаланбаатар хот өнөөгийн Улаанбаатар хотын 12-р хорооны нутаг дэвсгэр бол түүхэн дурсгалт газар юм. Энэхүү сайхан дурсгалт газрыг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосонд маш их баяртай байна. Монгол хүн бүхэн эрүүл энх, аз жаргалтай өсөн дэвжих болтугай гэж ерөөлөө. Тэрээр хэлсэн үгэндээ Сүхбаатар, Төв аймгийн зарим суманд Д.Сүхбаатар жанжны төрөл төрөгсөд болох 300 гаруй хүн амьдардаг гэлээ.
Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болголоо
2018 оны 02-р сарын 02 өдөр, 16 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
