БНСУ-ын Пёнчан хотноо олимпийн наадам үргэлжилж буй өдрүүдэд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /ОУССХ/-ныхон шилдэг сэтгүүлчдээ шалгаруулан өргөмжлөв. Хэдийгээр олимпийн наадамд Монголоо төлөөлөн оролцож байгаа хоёр тамирчин гавьтай амжилт үзүүлээгүй ч манай сэтгүүлч Ч.Отгобаатар олимпийн тоглолтыг олон удаа сурвалжилж байсныхаа төлөө хүндтэй шагнал хүртлээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатарт тус холбооноос тусгай шагнал хүртээсэн нь энэ.
ОУССХ -ноос зургаа болон түүнээс дээш удаа өвлийн олимп сурвалжилж байгаа сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагнал гардуулдаг уламжлалтай юм. Сэтгүүлч Ч.Отгонбаатар нь Пёнчанд зургаа дахь олимпийн наадамдаа ажиллаж байгаа бөгөөд түүнийг дотоод, гадаадын спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй мэддэг аж.
Шагнал гардуулах ёслолд ”Пёнчан-2018” наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид оролцсон байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
