Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг өнөөдөр /2018.03.30/ өргөн барив.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан ийнхүү Улсын Их Хуралд өргөн барьдаг юм.
Энэ удаагийн ээлжит илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль, тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, “Хохирол нөхөн төлүүлэх эрхийн зарим асуудал”, “Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн таван үндсэн сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-аас шийдвэр гаргуулах 16 санал дэвшүүлсэн байна.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн асуудал бол улс орнуудын үйл ажиллагааг дүгнэдэг чухал үзүүлэлт юм” гээд манай улсын Засгийн газар 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 129 зөвлөмж авсны 126-г нь хэрэгжүүлж ирсэн. Одоо 156 зөвлөмжийг хэрэгжүүлж, 2019 онд тайлагнах ёстой. Бид жилийн дараа цаасан дээр илтгэл бичихийн тулд биш, явцад нь хэрэгжилтийг нь хянаж, холбогдох асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахын тулд санал дэвшүүлсэн гэж онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
