Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл их хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болсоор байгаа юм.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сард “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Тэгвэл өнөөдөр “Ubike” төслийн сонгон шалгаруулалтын дүн гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг зарлаж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү сонгон шалгаруулалтад “Никель ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, Улаанбаатар хотын Түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж байна.
“Никель Ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банкны хамтарсан консерциум нь “UBIKE” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг унадаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй, 2027-2033 онд 5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байгаа юм. Мөн энэхүү төсөлд ашиглагдах дугуйнуудын хувьд дэлхийн стандартын дагуу Монгол Улсад үйлдвэрлэсэн, төлбөр, тооцоо болон хяналтын бүрэн ухаалаг системтэй байх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд онцлов. 2018-2020 онд хэрэгжих төслийн хугацаанд байгуулах 150 зогсоолын 2 нь анхан шатны завсар үйлчилгээ хийх төв зогсоолууд байх юм байна.
“Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням “Төслийн хүрээнд эхний ээлжид 43 байршилд түрээсийн 500 дугуй байршуулна. Түрээсийн дугуйн төлбөр 30 минутад 500, нэг цагт 800 төгрөг байх юм. Иргэд ХасБанкны “Qpay” үйлчилгээг ашиглаж, гар утасаараа дугуйны суудлын дор байрлах QR кодыг уншуулан төлбөр төлснөөр дугуйны түгжээ автоматаар тайлагдана. Түүнчлэн унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь JPS төхөөрөмж суурилуулсан байна. “Никель Ганбаа” компани нэг унадаг дугуйг JPS төхөөрөмж, ухаалаг цоож, QR код зэргээр тоноглоход нийт 400 мянган төгрөг зарцуулсан бөгөөд цаашдаа засвар, үйлчилгээг бүрэн хариуцна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
