Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хор уршигийг иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран “Дэлхийн байгалиа хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 15-аас ирэх сарын 05-ыг хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид зөвлөмжийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж харьяаллын хэрэг, зөрчлийг нөхөн илрүүлж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Хөдөө орон нутагт хүрээлэн буй орчны эсрэг 59 хэрэг, зөрчилд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш шинээр 4 гэмт хэрэг, зөрчлийг нөхөн илрүүлж, 12 эрүүгийн хэргийг шийдвэрлэж, улсын хэмжээнд химийн хорт болон аюултай бодис ашигладаг нийт 428 аж ахуйн нэгж, лабораторийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, 54 зөрчил илрүүлэн, 42 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, 8 албан мэдэгдэл, 5 зөвлөмж хүргүүлэн, 7 зөрчилд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар тус бүр 3.000.000, нийт 21.000.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Аяны хүрээнд Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид олон нийтэд хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр уулзалт, өдөрлөгийг орон нутагтаа зохион байгуулан иргэдэд мэдээлэл хүргэсэн байна.
Байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхад тал дээр олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хор уршигийг нь таниулах чиглэлээр хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Мөн цахим орчинд иргэд, олон нийт рүү чиглэсэн олон төрлийн контент, мэссэжүүдийг хүргэж байгаа аж.

“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
2018 оны 05-р сарын 25 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )



Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
