УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубыг өнөөдөр /2018.05.25 / нээлээ. Энэхүү арга хэмжээнд Монголын Шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов.
Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 128 дугаар цэцэрлэгийн багачууддаа оюуны спортоор хичээллэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өглөө.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ үеэр хэлэхдээ “Баянзүрх дүүргээс оюуны спортын олон алдартнууд төрөн гарсан. Тиймээс багаас нь хүүхдүүдээ бэлтгэж, тив дэлхийд нэрээ гаргасан олон шилдэг тамирчидтай болоход хувь нэмэрээ оруулж шатрын клубуудыг нээж байгаа . Азийн аварга, Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд зургаан настайгаасаа хүүхдүүд оролцож эхэлдэг учраас тэднийг цэцэрлэгт байхаас нь сайтар бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.
Харин Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунгэрэл “Ногоон бэрс” шатрын клуб байгуулах хүсэлтийг Б.Саранчимэгт тавьсныг шуурхай хүлээн авч, шийдвэрлэж өгсөнд баяртай байна. Хүүхдүүд шатар тоглох дуртай байдаг. Тиймээс “Ногоон бэрс” клуб байгуулагдснаар манай цэцэрлэгийн хүүхдүүдэд сурч мэдэх, өсч дэвжих улам илүү боломж нээгдэж байна” гэлээ.
Б.Саранчимэг гишүүн шатрын спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулаад байна. Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 97 сургуульд “Ногоог бэрс” шатрын клубээ нээсэн юм. Ийнхүү “Ногоон бэрс” шатрын клубын тоо нэмэгдсээр байна.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
