УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж буй.
Гэмт хэргийг гарсан хойно нь илрүүлэх биш хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зохицуулалтыг нарийвчлан тусгасан тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ахлахаар боллоо.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг анх 1997 онд баталж, 7 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэхүү хуулийг анх батлагдсанаас хойш 10 гаруй жилийн дараа ийнхүү шинэчилсэн найруулгаар батлах гэж байна.
Монгол Улсын хувьд гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 32 мянга 200 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2017 оныхоос 5 мянга буюу 18.7 хувиар өссөн тоо юм. Мөн сүүлийн жилүүдэд мансууруулах эм, цахим орчин дахь гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргүүд нэмэгдэж байгаа нь хуульд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хамаарч байгаа бол шинэчилэн найруулсан хуулийн төсөлд зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж, өргөжүүлсэн байна. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүх шатны харилцааг нарийвчлан тусгасан. Үүнд иргэн, хуулийн этгээдийн оролцоог ч тусгасан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтийн үйл хэрэг, үүрэг болгож буй хэрэг юм.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
