Яаж би-23 /ЖДҮ/
Яаж би
ЖДҮ-ийн зээлдэгчид шиг нэр хүндээ “нэг тэрбум”-аар арилжиж, орох байх газраа олж ядан ордноор нэг “бүлтэгнэх” вэ?
Яаж би
Б.Батзориг шиг хариуцсан салбараасаа хулгай хийчихээд, “уучлаарай” гэдэг ганцхан үгийг хоолойгоороо давуулж чадахгүй “өширхөх”вэ?
Яаж би
Я.Содбаатар шиг эхнэрийнхээ найзуудыг тэрбумаар “эрхлүүлж”, хэдхэн сарын дараа өгсөн мөнгөнийхөө тоог таг мартах вэ?
Яаж би
Ж. Энхбаяр шиг элдэв сан, төслөөс алгасахгүй”тууж”, тэрбумтан болсон атлаа шударга үнэний гол дүрд сурамгүй гэгч нь тоглох вэ?
Яаж би
Н.Учрал шиг баригдангуутаа хулгайлсан мөнгөө нүүр лүү нь хуйлж шидэн, ”хулгайчтай тэмцэнэ ” гэж гэнэн хонгортон олноор “өхөөрдүүлэх” вэ?
Яаж би
А.Солтан шиг их хуралд 3 жил суугаад танигдаагүй мөртлөө ЖДҮ-ээр 3 хоногт танигдаж, хэл хөлд зэрэг орж, хотлыг баясгах вэ?
Яаж би
Б.Ундармаа шиг 128 тэрбумын хөрөнгөтэй, дээрээс нь хувийн банктай мөртлөө “жижиг дунд” ангилалд багтаж зээл авах вэ ?
Яаж би
Түүнийг ждү-ийн 3 хувийн хүүтэй зээлийг хувийн банкаараа 30 хувь болгон зээлдүүлж, ядарсан ардаа шулсан гэж хардахгүй байж чадах вэ?
Яаж би
Эдгээр гишүүдээс авсан зээлээ зориулалтын дагуу үйлдвэрлэл эрхэлж байгаа нь ядаж ганц нэг байгаа гэдэгт итгэх вэ?
Яаж би
МАН-ын генсек Д. Амарбаясгалан хүртэл ждү-ийн зээл авч , улс төрийн намд яг ямар “үйлдвэрлэл “явуулсны учрыг олох вэ?
Яаж би
Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар шиг хууль цаазын тангарагаасаа хулгайчтай нийлж хулгай хийж баригдтлаа няцах вэ?
Яаж би
У.Хүрэлсүхийн хурц сэлэм Б.Батзоригийн “бөндгөр”-ийг бодох юмгүй цавчсан мөртлөө түүнтэй яг адилхан сайд Я.Содбаатар луу далайж ч амжилгүй хуга үсэрсний нууцыг тайлах вэ?
Яаж би
АН,МАН хоёр шиг “хэн нь их иддэг бэ?” реалити шоунд хамтдаа оролцож,түмний доог, төрийн эмгэнэл болох вэ?
Яаж би
“ЖДҮ” тойрсон мэдээлэл шиг төрийн ялзралыг түмний хүчээр уудалж, увайгүй луйварчдыг “цаазын тавцан”-д нэг нэгээр нь дуудах вэ?
Яаж би
Үлдсэн ЖДҮ-ийн зээлдэгчид шиг зальдаж авсан зээл нь илрэх вий гэхээс айж зугтсаар , төсөв батлахад ч чуулгандаа сууж чадахгүй болтлоо “сандралдах”вэ?
Яаж би
ЖДҮ-ийн 1 тэрбумын зээл тойрон биднийг хэрэлдэх хооронд зарим гишүүд концесс нэрээр 70 тэрбумыг хувийн компанидаа авч байгааг илчлэх вэ?
Яаж би……….
Сэтгүүлч Б.Отгон 2018.11.03

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
