“Цэргийн нэг өдөр” өдөрлөгт сурагчид оролцлоо

2019 оны 03-р сарын 14 өдөр, 14 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан иргэд олон нийтэд Зэвсэгт хүчний шинэчлэл, цэргийн анги, салбарт хэрэгжиж байгаа үйл ажиллагааг сурталчлах, цэрэг-иргэний харилцааг бэхжүүлэх зорилгоор ЦЭРГИЙН НЭГ ӨДӨР арга хэмжээг Өмнөговь аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 167-р анги хамтран зохион байгуулав.

Ерөнхий боловсролын 7 сургуулийн 20 гаруй сурагч уг өдөрлөгт оролцож цэргийн ахуй амьдрал, цэрэг дайчдын өдөр тутмын сургалтын явцтай танилцсан байна. Энэхүү өдөрлөгийг жил бүр тогтмол зохион байгуулдаг төдийгүй иргэдэд цэрэг армийн сайн сайхан, эх оронч үзлийг төлөвшүүлдгээрээ онцлог үр дүнтэй арга хэмжээ юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх