Урин хавартай учран золгож буйг бэлгэдэн тэмдэглэдэг Казах түмний ёс заншил, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон Хаврын баяр–Наурызын баярыг тохиолдуулан нийт Казах иргэд Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэвжин дээшилж байхын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа өмнө тэмдэглэж байсан гэсэн түүхэн эх сурвалж байдгийг эрдэмтэн мэргэд өгүүлдэг. Наурызын баяр бол дэлхийн олон сая казах иргэд өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдөр тэмдэглэж ёс заншилаа үр хойчдоо өвлүүлэн уламжилж, түгээн дэлгэрүүлдэг үндэсний онцлогтой сайхан баяр билээ.
Өнөөдөр Казах иргэд Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ үнэлэгдэж улс эх орныхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Үүний нэг жишээ бол Наурызын баярын өмнө манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараас Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан ахмад малын эмч Жантөмөрийн Онгар гуай маань Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагнагдсан явдал юм.
Энэ дашрамд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж хөдөлмөрлөн уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд түшиглэсэн боловсруулах хөнгөн аж үйлдвэрийн салбарыг орон нутгийн онцлог, дэд бүтэцдээ тулгуурлан хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж улс, аймаг, орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нийт Казах түмэндээ ХХААХҮ-ийн сайдын хувьд дахин баярын мэнд хүргэж талархал илэрхийлье.
Та бүхэн Наурызын баяраараа үндэснийхээ хосгүй өв уламжлал, урлаг соёл, зан заншлын сайхныг үлгэрлэн харуулж, ахмад буурал, ахан дүүс, айл хотлоороо дастарханаа дэлгэн, идээний дээжээр дайлан, аялгуу эгшигт домбор хөгжмийн аянд уянгат сайхан дуугаараа түрлэг өргөж, элэг бүтэн, элбэг хангалуун, амжилт бүтээл арвин, аз хиймортой байж сайхан угтаарай.
Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД ЧҮЛТЭМИЙН УЛААН

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
