Өмнөговьчууд 2019 оныг салбарын хувьд “Соёлыг дэмжих жил” болгон зарласан. Соёлыг дэмжих жилийн ажлууд “Соёл урлаг-тогтвортой хөгжил” аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнөөр эхэллээ. Зөвлөгөөнд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон аймаг сумын удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгчид болон тус салбарынхан уран бүтээлчид оролцож байна.
Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат: МУ-ын Ерөнхий сайдын НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ гэсэн уриалгыг бодит ажил хэрэг болгож “Соёлыг дэмжих жил-2019” -ийн хүрээнд олон шинэлэг ажлыг эхлүүлж буй Өмнөговьчуудад талархал илэрхийллээ. Мөн НҮҮДЭЛЧИН МОНГОЛ соёлын биет бус өвийг хамгаалах урлагийн их наадамд тэргүүлсэн “ӨМНӨГОВЬ ОТОГ” уран бүтээлчдийг алдаршуулан онцоллоо.
“Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд Соёл урлагийн салбар болоод уран бүтээлчдээ дэмжсэн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Тухайлбал аймгийн төвд Музей, ХЖТ-ийн барилгуудыг шинээр барьж ашиглалтад оруулах ба сумдын соёлын төвүүдийг засварлах, нэн хэрэгцээтэй хөгжим техник хэрэгслээр хангах улмаар ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болоход чиглэсэн ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлнэ.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
