Өмнөговь аймагт тавдугаар сарын 13-нд хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас олон тооны мал үрэгдэж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Гэтэл өчигдөр /2019.05.13/ Өмнөговь аймгийн Ардчилсан намын улс төрийн бодлого хариуцсан орон тооны дэд дарга Б.Энхмөнх тэргүүтэй хүмүүс аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын өрөөнд дайрч орон, маргаан үүсгэсэн байна. Энэ талаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатараас тодрууллаа.
-Байгалийн гамшигт үзэгдэл болсонтой холбоотойгоор Өмнөговь аймгийн АН-ын гишүүд маргаан үүсгэжээ. Тухайн үед юу болсон юм бэ?
-Аймгийн удирдлагууд цасан шуурга, байгалийн гамшиг болохыг урьдчилан мэдэж байсан. Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим орчинд, бүх сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэсэн. Мөн би өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан сэрэмжлүүлэг өгсөн. Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хангалттай хүрч, аймаг, сумын онцгой комисс мэдэж байсан. Цасан шуурганаар сумаасаа гарахад эргээд сумаа олохооргүй сүрхий харанхуйлж шуурга шуурсан. Би тэр өдөр Ханбогд, Цогтцэций сумдуудад ажилласан. Тухайн үед аймгийн Онцгой комиссыг аймгийн ИТХ-ын дарга ахлаад, үүрэг чиглэл өгөөд ажиллаж байсан. Аймгийн ИТХ цахим орчинд мэдээлэл хүргэснийг хараад намайг аймагтаа байхгүй, гадаад дотоодод зугаалж явсан байх гэж энэ хүмүүс ойлгосон юм шиг байгаа юм. Тэгээд өчигдөр /2019.05.13/ аймгийн АН-ын дэд дарга, гишүүд гэсэн хэдэн хүмүүс өрөө рүү дайрч орж ирсэн. Албан шаардлага өгсөн.
-Ямар шаардлага?
-Албан шаардлага нь “Цогтцэций сумын Засаг дарга ажил дээрээ байгаагүй. Засаг даргад хариуцлага тооцох ёстой” гэсэн байсан. Цогтцэций сумын Засаг дарга тухайн үед Улаанбаатар хотод сумаас зохион байгуулж байгаа албан ажлаар явж байсан. Маргааш өглөө нь сумандаа ирсэн.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Баярсайхан хурандаа Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан арга хэмжээгээр гадаадад томилолттой явсан. Орлогч нь Онцгой комиссын хуралд оролцоод, ажлаа зохион байгуулаад явж байсан. Бусад хүмүүсийн хувьд бол бүгд ажил үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл АН-ынхан “Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчид хариуцлага тооцно уу” гэсэн байсан. Мөн надад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдад тавина гэж хэлж байна лээ. Цаг агаарын онц аюултай үзэгдэл болж байхад өөрсдөө байгаагүй мөртлөө хүний амь эрсэдсэний дараа гэнэт гарч ирээд, байгалийн гамшиг, уй гашууг хүртэл улстөржүүлж, өрөөнд дайрч орж ирээд бичлэг хийн, түрэмгийлэх нь буруу. Тэгээд түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавьж, буруу ойлголт, мэдээлэл түгээх нь зохисгүй юм. Над руу тэр залуус шууд л дайрч давшилсан. Хэл амаар доромжилсон. Их л увайгүй загнаж байна лээ дээ. Энэ үйлдлийг нь маш их гайхсан.
Эх сурвалж: zindaa.mn

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

ORLOGCH DARGAD SHAARDLAGA TAVISAN NEG HUN ORJ TELEVIZEER GARSANIIG OLON HUN UZSEN.TER UED TA NAR HAANA TENEJ YVSAN YM.TA NAR AMERIK HURTEL YVJ SUUSAN SURGALT-N ACH HOLBOGDOL UZEGDEJ BAINAA.ONTSGOIN CHIGLELEER GESEN BIZDEE.TANAID DURVEN HUN BAS ULSTOROOS BOLJ AMI UREGDSEN BOLJ BAIGAA YMUU.OMNOGOVIINHON MUNGU IHTEI DANDAA TENEJ YVDAG BIZDEE.