2019.11.06-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 326 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 212-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2019.11.06-ны өдөр 08:13 цагийн орчимд БЗД-ийн 13 дугаар хороо … байрны гаражийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч автомашинаа гаражаас гарган, гаражийн хаалгаа хаах үйлдэл хийх үед автомашин хойш өнхөрч жолооч Б мөргөж, нас барсан
2019.11.06-ны өдрийн 13:15 цагийн орчимд СХД-ийн 27 дугаар хороо Үйлдвэрчний гудамж, СХД-ийн эмнэлгийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч Ц нь, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай, эмэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон.
2019.11.06-ны өдрийн 09:05 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг, асфалтан замд Land маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эмэгтэй О нас барсан
2019.11.06-ны өдрийн 17:00 цагийн орчимд Төв аймаг Аргалант сум Хөшөөт 2-р баг асфалтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 54 настай, эрэгтэй О нас барсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
