УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр ажиллаж, түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж байгаа гэр хорооллын 220 мянга гаруй айл өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд үүнийг сайжруулсан шахмал түлшээр орлуулж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах тооцооллыг Засгийн газар гарган хэрэгжүүлж буй юм. Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150 мянган төгрөг байгаа юм. Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийг Сонгинохайрхан дүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, есөн хувийг Сүхбаатар дүүрэг, зургаан хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна.
Сайжруулсан шахмал түлшний хэрэглээг хянах, судалгаа гаргах зорилгоор энэ оны есдүгээр сараас шахмал түлшийг картаар олгож эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн мэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш авах 206 мянга 251 картыг айл өрхүүдэд тараажээ. Өнгөрсөн сард уг картаар 106 мянга 31 иргэн түлш худалдан авчжээ.
Агаарын бохирдлыг бууруулах дунд, богино хугацааны хамгийн зөв шийдэл сайжруулсан шахмал түлш бөгөөд цаашид Европ стандарт нэвтрүүлсэн жижиг үйлдвэрүүд байгуулж, аймаг бүрт түгээх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэв.
“Таван толгой түлш” ХХК 24 цагаар тасралтгүй ажиллаж, үйлдвэрийн 8 шугамаар өдөрт 3000 тонн түлш үйлдвэрлэдэг байна. Нийслэлийнхэний нэг өдрийн хэрэглээ 2500 тонн бөгөөд удахгүй дахин 2 шугам ашиглалтад оруулж, нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж буйг тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар онцоллоо.

Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
