Монгол төрийн ой санамж, түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа салбарын нийт ажилтнууддаа Монгол Улсад архивын байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийн баярын мэнд хүргэе.
1921 оноос эхлэн Монгол Улсын түүх, соёлд холбогдох баримт материалыг эрэн сурвалжилж, цуглуулан, хадгалан хамгаалах эхлэлийг тавьсан. 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн Аравдугаар хурлаар хуучин цагийн цуглуулсан баримт материалыг эмхлэн цэгцлэх орон тоог баталснаар Монгол Улсад архивын байгууллага үүссэн түүхтэй.
Энэ хугацаанд архивын баримтыг судлах, хадгалж хамгаалах, ашиглуулах үүрэг бүхий төв, төрөлжсөн, салбар болон аймаг, нийслэлийн 37 архив байгуулагдан үйл ажиллагаа явуулж, баримтыг ангилан цэгцлэх, төрөлжүүлэх, сан хөмрөгөө нөхөн баяжуулах, хадгалж хамгаалах, эрдэм шинжилгээ, нийгэм, соёлын зорилгод ашиглуулах, хэвлэн нийтлэх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг нөр их ажил хийгдэж ирснийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын төрөөс архивын тогтолцоог боловсронгуй болгох, архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмж, техникийн шинэчлэл хийж, архивын мэдээлэл–эрэлт хайлтын системийг боловсронгуй болгох, баримт мэдээллээр нийгмийн хэрэгцээг бүрэн хангах талаар шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд өнөөдөр нийгмийн томоохон салбар болтлоо өргөжин хөгжөөд байна.
Архивын салбарын эрх зүйн харилцааг боловсронгуй болгоход онцлон анхаарч 2019 онд Aрхив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болсон.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөлд архивын албыг төрийн институцийн хувьд бэхжүүлэх, төрийн архивын тогтолцоог шинэчлэх, төрийн архивуудын үйл ажиллагааг судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр өргөжүүлэх, албан хэрэг хөтлөлт, архив бүрдүүлэлттэй холбогдсон эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулах, байгууллага, албан тушаалтнаас архив, албан хэрэг хөтлөлтийн талаар хүлээх үүрэг хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, архив, бичиг хэргийн ажилтнуудад тавигдах мэргэжлийн болон ёс зүйн шаардлага болон тэдний нийгмийн баталгааг хангахад чиглэсэн зарчмын олон заалтууд тусгагдсан болно.
Ийнхүү Монголын архивын байгууллага нь түүх, соёлын өвийг бүрдүүлэх, хадгалах, төр, нийгэм, соёлын зорилгод ашиглуулах үүргээ нэр төртэй биелүүлж, эх орны бүтээн байгуулалт хийгээд түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Архивын байгууллагыг төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнасан нь салбарын ахмад болон залуу үе-та бүхний нөр их хичээл зүтгэлийн үр шим билээ. Монгол төрийн ой санамж, бодлогын залгамж халааг бэхжүүлэх хүндтэй үүргийн эзэд-Та бүхэнд баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
