“МИАТ” ХК-ийн Гавьяат нисгэгч, Агаарын хөлгийн дарга Г.Мөнх-Очир, “Боинг -767” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч Б.Булган, “Боинг- 737” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч О.Тулга, Агаарын хөлгийн ахлагч, үйлчлэгч Б.Сэндэр нарыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзлаа.

Дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амь насыг авч одсон шинэ коронавирусын халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай бүхий арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Түүнчлэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид төр засгаас авч хэрэгжүүлж буй шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль, дүрмийг сахиулахаар цаг, наргүй ажиллаж байна.


Тэгвэл коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн нисгэгч, үйлчлэгч нарын хандиваас цугларсан 10 сая төгрөг, 1000 ширхэг амны хаалт, 300 ширхэг бээлийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “МИАТ ХК-ийн ажилтан алба хаагчдаар монголын ард түмэн бахархаж байгаа. Та бүхэн БНХАУ-д тархсан шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 31 монгол оюутныг эх орондоо авчрах ажлыг шуурхай зохион байгуулсан. Өнөөдөр ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачлага өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг манлайлан хандив тусламж үзүүлж байгаад баяртай байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Мөнгөн цагаан хөлгийн эзэд та бүхэнд баярлалаа” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
