Баянбүрдийн тойргоос-Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр хаасан.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “ Баянбүрдээс хороолол чиглэлийн замын хойд хэсгийн зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-ны өглөөний 06.00 цагт нээхээр ажиллаж байна.
Инженерийн шугам сүлжээний сэтэлгээ, хуучин асфальтбетоныг дахин боловсруулах аргаар шинэчлэх, нэмж хоёр үе асфальт бетон хучилт хийхээр төлөвлөж байна.
Тус зам нь 1988-1989 оны хооронд троллейбусны шугам явуулахаар анх баригдсан. Үүнээс хойш Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр жил бүрийн урсгал засвар хийгдэж байсан. Энэ онд шинэчлэлт хийхээр төлөвлөн авто замын ажлыг эхэлсэн. ” гэсэн мэдээллийг өглөө.
Цаашид тус авто замын засварын ажилтай холбогдуулан замын урд тал буюу Эх Нялхасын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах аж. Тодруулбал, тавдугаар сарын 11-ны өдрөөс эхлэн замын урд хэсгийн хөдөлгөөний хааж зам засварын ажлыг эхлүүлэх бөгөөд үргэлжлүүлэн Баянбүрдийн тойргийн замын ажлыг хийхээр болжээ.
Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоорой.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
