Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч буюу ИТХ-ын дарга Э.Ганбат, Чех улсад төвтэй “Пипл ин Нийд” олон улсын төрийн бус байгууллагатай хамтран нийслэлийн тэргүүний эрдмийн хөтөч цогцолбор 58 дугаар сургууль дээр хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрт Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хорооны 2-16 насны 200 гаруй хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдийн дархлааг дэмжсэн үдийн хоол цайгаар 2 сарын хугацаанд хангахаас гадна дэлхийн 200 гаруй улс оронд тархсан шинэ төрлийн Корона вирусийн халдвартай байгаа энэ цаг үед хүүхдүүдэд зориулж гараа хэрхэн зөв угаах зөвлөмж бүхий ном, гарын саван, шүдний оо, сойзоос гадна угааж хэрэглэж болох амны хаалтыг тус тус бэлэг болгон өглөө. Энэ арга хэмжээг зохион байгуулахад дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс өгсөн шинэ төрлийн корона вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх зөвлөмжийн дагуу ЕБ-ын 58 дугаар сургуулийн багш ажилчид ажиллаж байгаа юм.
Мөн арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын элчин сайдын яаманд дүүргийнхээ иргэдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Энэ төрлийн төсөл нь өмнө нь Монгол Улсад хэрэгжиж байгаагүй бөгөөд “Пипл ин Нийд” ТББ, ХБНГУ-ын элчин сайдын яамны зүгээс Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 58, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн нийт 500 хүүхдэд дээрх төслийг хэрэгжүүлж байгаа ба энэ төрлийн жишиг загварыг БСШУСЯ-тай хамтран боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. Ингэснээр онцгой байдлын үед тус төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой болох юм.
СБД-ийн 15,16,17-р хорооны 200 гаруй хүүхдүүдэд халуун хоолоор үйлчлэх төсөл хэрэгжиж эхэллээ
2020 оны 07-р сарын 20 өдөр, 19 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )





435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
