Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, даалгаварыг дэлгэрэнгүй зааж өгсөн.
Улмаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлаар хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Энэ жилийн хувьд зуншлага 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд Баянхонгор, Өвөрхангай нутгаар муу байгаа аж. Цаг уурын мэдээгээр хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байх тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож болзошгүйг холбогдох албаныхан анхааруулсан юм.
Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “10 дугаар сард Хангай, Хөвсгөл, хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа нь тогтвортой цасан бүрхүүл эрт тогтох нөхцөл болж болзошгүй байна. Энэ нь улмаар өвлийн улирал, тэр дундаа 12-01 сарууд олон жилийн дунджаас хүйтэн болж болзшгүйг илтгэх нэг хүчин зүйл” хэмээн ирэх өвлийн цаг агаарын төлөв байдлын талаар танилцуулав.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалтыг хаягдалгүй, технологийн дагуу богино хугацаанд хураан авахад анхаарах, хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумд аюулгүй нөөцийн өвс, тэжээлээ үнэ хямд байгаа намрын улиралд худалдан авч нөөцлөхөд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар холбогдох албаныхны мэдээлэл, тулгамдсан асуудлын талаар нөхцөл байдалтай танилцаад өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангахын тулд дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд,
- Аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах;
- Зуншлага сайтай аймаг, сумдын нутагт малчдыг баг, бүлэг болгон хадлан тэжээл бэлтгэхэд нь тусалж, дэмжих;
- Намрын ургац хураалтын ажлыг сайтар зохион байгуулах;
- Аймаг, сумын хэмжээнд мал, мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх;
- Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, малын дархлаажуулалт, угаалга, туулгалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимтэй явуулах;
- Малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах;
- Цаг агаарын аюулт үзэгдлийн талаарх зарлан мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэх, болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх;
- Үерийн аманд буусан айл, иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх;
- Цаг уурын байгууллагаас гаргаж буй бэлчээрийн даац, зудын эрсдэлийн мэдээ, аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ард, иргэдэд шуурхай хүргэх;
- 2020-2021 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэж гаргах;
- Аймгуудын төвлөрсөн дулаан хангамж болон барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах;
- Аймаг, сумдын барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах;
- Дулааны цахилгаан станцуудын шугам сүлжээний шинэчлэл, их болон урсгал засварыг тогтоосон хугацаанд горимын дагуу хийж дуусгах;
- Сум бүрийг дизель станцтай болгож, гэнэтийн осол, аваарын үед ажиллуулах цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлэн байлгах;
- Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, түргэн тусламжийн авто машин, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулж, Ковид-19 цар тахлын үед ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг томилгоожуулан дадлагажуулах;
- Боловсролын салбарын сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйл, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах;
- Сум, орон нутагт байгуулагдсан Онцгой байдлын анги салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахийг тус тус үүрэг болгосон юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
