Ковид-19 гарч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор урд чиглэлд зорчигч тээврийн урсгал багассан тул УБТЗ Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар чиглэлд өдөр бүр 2 галт тэрэг аялдаг байсныг нэгтгэж зөвхөн нэг галт тэрэг аялдаг болгоод байсан юм.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг чиглэлд аялах галт тэрэгний тоог нэмж хуучин цагийн хуваарийн дагуу аялуулахаар болжээ.
Ингэснээр Улаанбаатар-ЗамынҮүд чиглэлийн 276-р галт тэрэг Улаанбаатараас 17:05 цагт хөдөлж, Замын үүдэд 07:20 цагт очино. Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275-р галт тэрэг Замын Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 08:45 цагт ирж байх юм. Харин ирэх 9-р сарын 04-ний өдрөөс эхлэн зөвхөн баасан гариг бүрт Улаанбаатар-Замын Үүд чиглэлд аялах 278-р галт тэрэг Улаанбаатараас 16:20 цагт хөдөлж, Замын Үүдэд 07:20 цагт очино.
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286-р галт тэрэг Улаанбаатараас 20:58 цагт хөдөлж, Сайншандад 07:35 цагт очино. Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг Сайншандаас 19:58 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:55 цагт ирж байх юм.
/ Дээрх чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийн дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс үзнэ үү/



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
