Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар эмгэнэл илэрхийллээ.
Улсын Их Хурлын даргын эмгэнэлийн бичигт:
“Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шилдэг улстөрч, бидний дотнын анд нөхөр Мигэддоржийн Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөнд Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын үе үеийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа талийгаачийн хань, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, журмын анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
М.Батчимэг нь улс төр судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдлаар мэргэшиж, Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд зөвлөх, тэргүүлэх шинжээч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг судалгааны болон төрийн өндөр алба хашиж, Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйт нийгмийг төлөвшүүлэх, төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт өөрийн үнэт хувь нэмрийг оруулсан, шинэ үеийн шилдэг манлайлагчдын нэг байв.
Талийгаач 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дэд дарга, Монгол-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтэй харилцах бүлэг, Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлэг, Монгол-НАТО-гийн Парламентын ассамблейтай харилцах бүлгийн даргын албан тушаалыг хашиж, Монгол-АНУ, Монгол-Хятад, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд даргаар ажиллаж, төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг хэвшүүлэх, олон улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ.
М.Батчимэг нь Монгол хэлний тухай, Монгол Улсын Гадаад харилцааны тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Галт зэвсгийн тухай, Батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай зэрэг 20 шахам хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлж, батлуулсан шилдэг хууль тогтоогч байв.
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг 2015 онд санаачлагчдын нэг байж, 2019 онд батлагдах хүртэл Улсын Их Хурал, хууль санаачлагчидтай идэвхтэй хамтран ажиллаж, Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, Үндсэн хуульт ёсыг төгөлдөржүүлэх үйлсэд эрдэм боловсрол, авьяас чадвар, зүтгэл чармайлтаа бүрнээ зориулсан Монгол төрийн шилдэг түшээ байв.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, шударга зарчимч, төрийн түшээгийн ёс зүйг эрхэмлэгч, зорьсон зорилгодоо тууштай үнэнч зан чанар, эгэл даруу, эрхэмлэл хүндлэл төгс, гэгээн гэрэлт дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно” гэжээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
