“Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл”-өөс “CAREER EXPO-2020” хөдөлмөрийн яармагийг “Эх Орондоо Хөдөлмөр Эрхэлцгээе” уриан дор ХНХЯ, ГХЯ, МҮХАҮТ, НГБХЗХГ, НХЭГ, ХЧМЗ байгууллагуудтай хамтран 2020 оны арваннэгдүгээр сарын 07-ний өдрийн бямба гарагт 12:00-16:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их тамхимд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгч болон залууст зориулан жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд өргөн хүрээнд буюу үндэсний томоохон компаниуд оролцдогоороо онцлогтой юм.
Зохион байгуулагчид энэхүү арга хэмжээг “КОВИД 19 цар тахлаас үүдэн олон мянган залуус эх орондоо ирж буй өнөөгийн нөхцөлд ажил олгогч ажил хайгч нарыг шууд уулзуулах чухал ач холбогдолтой. Иймд Монголын ирээдүй болсон залуус та бүхнийг шилдэг аж ахуйн нэгж байгууллагаас зарлаж буй ажлын байрны саналтай танилцаж, хүссэн ажилдаа орохыг урьж байна” гэдгийг онцолсон.
Энэхүү хөдөлмөрийн яармагт ирснээр залуус та бүхэн Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой юм байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
