Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) цахим хурал 10 цаг 00 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ирц, хэлэлцэх асуудал танилцуулан өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтлоо.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба хуралдааны эхэнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, түүний намтрыг товч танилцуулав.
Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор байгуулагдаж, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар харьяалагдаж буйг Байнгын хорооны дарга танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут, С.Чинзориг, Б.Жавхлан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн асуулт асууж, саналаа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг чухал болохыг онцолж, санхүү мөнгөнөөс улбаалан хэрэгжээгүй олон ажил байсан гээд Сангийн яамны дэд сайдаар ажиллаж байсан хүн тус дэд хорооны даргаар томилогдож байгаа нь сайшаалтай болохыг цохон тэмдэглэв.
Ингээд Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг “сонгоё” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь дэмжснээр тус Байнгын хорооны тогтоол батлагдлаа.
Үргэлжлүүлэн Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, мөн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тус тус батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
