УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаараа Музейн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулснаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, П.Анужин нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун, дэд сайд М.Батбаяр, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар хариулав.
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Чингис хааны музейн барилгын ажил дуусаж байгааг тодотгож ашиглалтад орох хугацааг тодруулав. Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун Чингис хаан, хаад язгууртны музей нь Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болох бөгөөд одоогоор барилгын ажил 90 хувь, дотоод заслын ажил 70 хувь, үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар хариулт өглөө.
УИХ-ын гишүүн П.Анужин музейн ажилтнуудын хариуцлага, сан хөмрөг хадгалах хамгаалах ажил муугаас үзмэр алга болдог талаар хөндөж, музейн удирдлага болон ажилтнуудын хариуцлага хуулийн төсөлд хэрхэн туссан талаар тодруулав. Мөн үзмэр бүртгэлжүүлэх талаар төсөлд хэрхэн туссаныг лавлалаа. Энэ асуултад Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн хууль батлагдсанаар музейн сан хөмрөгт хадгалж буй үзмэрийг хадгалах, хамгаалах асуудал сайжирна. Учир нь хуулийг дагаад хэд хэдэн стандарт батлагдана гэж хариуллаа.
Ингээд Ажлын багаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Монгол Улсын харьяат” гэснийг хасах саналтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Б.Баярсайхан нар үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Чинзориг саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, зөвхөн Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейг үнэ төлбөргүй үздэг байх нь зөв гэж байр сууриа илэрхийлэв. Төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Монгол Улсын харьяат” гэснийг хасах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнгүй. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг болон 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн саналтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар үг хэлж, асуулт асуув. Үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд 10 жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөс өөр аргагүй талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тайлбар хийв.
Учир нь Төсвийн тухай хуулийн 6.2.5-ын Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх заалттай аж. Уг саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, музейн ажилтанд 10 жил тутамд урамшуулал олгоно гэснийг 8 жил болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж уг саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ. Ийнхүү Музейн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
