Өнөөдөр 21-р зуун гарснаар технологийн хөгжлийн үе тохиож хүний үйл ажиллагаа илүү хялбар, хурдан шуурхай болохоос гадна бизнесийн уламжлалт тогтолцоо, байгууллагын соёл, процесст ч томоохон өөрчлөлт гарч, хэн түрүүлж үйл ажиллагаандаа шинэчлэлийг хийж, түүнд бэлтгэгдэн дасан зохицож чадсан нь зах зээлд байр сууриа хадгалж, улам хөгжих боломж нь бүрдэж байна.
ТЭСО корпорацийн хувьд ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ-ийг өнгөрөгч 2020 оноос эхлүүлэн ойрын зорилтоо болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол цар тахал гарснаар бидний энэ шинэчлэлийг улам хурдасгаж, хурдан шуурхай процессдоо нэвтрүүлэх нөхцөл бүрдсэнээр хүнс, барилга зэрэг томоохон 15 салбар компанидаа нэгэн зэрэг нэвтрүүлж, энэхүү өөрчлөлтөд ажилчдаа бэлтгэж, чадавхжуулан, процессоо хялбарчлаад зогсохгүй цахим хэрэглээг шат шатандаа нэвтрүүлэн нийгэмд хариуцлагатай, байгальдаа ээлтэй компани болохын төлөө зорин ажиллаж байна.
ТЭСО корпораци нь дотоодын үндэсний үйлдвэрлэгч компаниуд дундаасаа компанийнхаа бүх үйл ажиллагаанд нэгэн зэрэг ERP системийг нэвтрүүлж, мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж, Монголдоо анхдагч болж урагшлан хөгжиж байна.
Бидний үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ нь:
- Цаг хугацааг хэмнэж
- Цаасны хэрэглээг бууруулж
- Мэдээллийн нэгдсэн санг бий болгож
- Нэгж хоорондын хамтын ажиллагаа сайжруулж
- Ажлын ачааллыг бууруулж
- Бүтээмжийг нэмэгдүүлж
- Байршил хамаарахгүй гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж
- Байгууллагын процессыг илүү стандартжуулж өгснөөрөө олон давуу талуудыг бидэнд олгож байна.
Манай корпорацийн хувьд нийт ажилчдын 65% гаруй хувийг анхан шатны буюу үйлдвэрийн ажилчид эзэлдэг бөгөөд эдгээр бүх ажилчид маань бүх шатны менежер, удирдлагуудтай зэрэгцэн дижитал соёлд суралцан хөгжиж байна.
Бидний энэхүү шинэчлэл нь дэлхийн зах зээлд үйл ажиллагаагаараа Монголыг төлөөлөх жишиг компани болохын төлөө зорин хийсэн томоохон эхлэл гэж харж байна.
Өдрөөс өдөрт дэлхий өөрчлөгдөн хувьсаж, хөгжлийн шинэ шатууд алхам алхамаар ирж байгаа энэ үед өрсөлдөөнийг түүчээлэхийн тулд дижитал шилжилтийг нэвтрүүлэхээр ийнхүү зорьсон нь бидний хувьд ололт байлаа.
Сорилтыг боломж болгон ашиглацгаая.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
