Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баруун болон Зүүн бүсийн үйлдвэр нийт 582 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байрны нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар Ажлын хэсэгт танилцуулан, тулгамдаж буй бэрхшээл, асуудлаа хэлэлцсэн юм. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүний 593 тонн буюу долоо хоногийн нөөцтэй байгаа аж. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр 2500 тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хүлээгдэж байгаа тухай тайлбарлалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус асуудлыг холбогдох яамдын сайд болоод Дорноговь аймгийн Засаг даргатай ярилцан, яаралтай татан авч, өвөлжилтийн бэлтгэл ажилд шуурхай орохыг үүрэг болгов.
Баруун бүсийн үйлдвэр тоосжилтод анхааран, хашаа барьж, дотооддоо усалгаа хийн, чийгшүүлж байгаа бөгөөд ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны айл өрхүүдэд тулгамдаж байсан тоосжилт, тортгийн асуудал эрс багассан тухай “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа онцолж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сайжруулсан түлшийг зөвхөн нийслэлийн иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа. Гэтэл хөдөө орон нутаг руу хулгайгаар мэр сэр гаргаж буй асуудал бий. Үүнд Хотын даргын хувьд онцгой анхаарч, хулгайн тээвэр хийн, орон нутаг руу гаргахгүй байхад холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан галлагааны аюулгүй байдалд анхааран ажиллаж, зохион байгуулалтад орсон” хэмээлээ.
Баруун бүсийн салбар нь нийт дөрвөн үйлдвэртэй бөгөөд 12 шугамтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 3100 тонн сайжруулсан шахмал нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гэвч тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч наймдугаар сарын байдлаар найман шугам ажиллаж байна. Энэ өвөл нийслэлийн 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа гарсан ба ойролцоогоор 572.5 тонн шахмал түлш борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий.
“Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй шахмал түлшний үйлдвэрүүдийн засварын ажил есдүгээр сарын 15-нд эцэслэгдэн дуусах бөгөөд түүнээс хойш үйлдвэрийн шугамууд бүрэн хүчин чадлаар ажиллан, шахмал түлшний нөөцөө бэлтгэх ажилд орно” хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ярьж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
