Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улс гурав дахь медалиа хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын өрсөлдсөн ОУХМ Э. Гантуяа Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медалийн эзэн болов.
Тэрбээр өчигдөр эхний барилдаанаа дэлхийн аваргын хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Кайл Мираклтай хийж, 4:14-өөр ялагдсан ч дагах барилдаандаа энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Оросын бөх Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн аваргын хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын тамирчин Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялав.
Медаль авсныхаа дараа Э.Гантуяа ярихдаа “Үнэхээр гоё байна. З.Дүвчин багш, шигшээгийн багш нартаа маш их баярлалаа. Ах эгч, хамаатан садан, Төв аймгийн Батсүмбэр сумынхандаа маш их баярлалаа” гэсэн юм. Э.Гантуяагаас өмнө энэхүү жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль авч, дэлхийн медальтан боллоо.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
