НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1962 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд өчигдөр буюу 10 дугаар сарын 04-ний өдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр болон удирдлагууд ЭМЯ-аас гавьяаны амралтандаа гарсан үе үеийн ахмадын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүрэлцэн ирсэн үе үеийн ахмадуудаа хүлээн авч, уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж салбарын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд КОВИД-19-ын цар тахалтай тэмцэхийн эзрэгцээ салбарын бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийж ажилласан тухайгаа танилцуулж салбарт гарсан бодлогын томоохон өөрчлөлтүүд болох гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, санхүүгийн удирдлагын бие даасан байдлыг нэмэгдүүлснээр салбарын нийт ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулж, Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчний тоог бууруулж, өөрийн орондоо оношилж эмчилдэг болох талаар томоохон ахиц дэвшлүүд гарч байгаа талаар ярилцлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэтгэлийн медалиар 30 гаруй ахмадуудыг шагнаж, нийт ахмадуудад гарын бэлэг гардуулсан юм.
Ташрамд дурдахад Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай байна. 2020 онд нийт хүн амын 9.8 хувийг тэтгэврийн насны хүн ам эзэлж байсан бол 2021 онд 10.1 хувь болжээ. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байна.
Нийт ахмадууддаа “Ахмадын баяр”-ын мэнд дэвшүүлье.



Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
