УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.26/ хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ.
Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр УИХ-ын зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж, бүлэг завсарлага авсан. Бүлгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.1 дэх заалтыг хэлэлцэж, англи хэл буюу гадаад хэлийг сургалтын хөтөлбөрөөр заахаар тогтлоо. Боловсролын тухай хуулийг дагалдуулан хууль хэрэгжүүлэх тогтоолын төсөл боловсруулж, англи хэлний сургалтыг эрчимжүүлж, сайжруулахаар тогтоолд тусгаж өгөхийг гишүүд онцлов.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт оруулаагүй. Бүлэг хэлэлцээд улс төрийн намыг дээд шүүх бүртгэх заалтыг дэмжлээ. Намыг УИХ-ын сонгуульд 2 удаа оролцоогүй бол, намын Их хурлаа хийгээгүй, сүүлийн 2 жил намын санхүүжилтдээ аудит оруулж СЕХ-нд мэдүүлээгүй бол идэвхгүйд тооцно гэсэн заалтыг хэлэлцэж дэмжсэн. Хуулийн төслийн заалт бүртэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
