Хүний биед аливаа өвчин үүсгэж байгаа нян бактерийн 90 орчим хувь нь бохир гараар дамждаг. Гарт байгаа нянгуудын 95 орчим хувь нь хумсны толион завсар орогнодог.
Гарт наалдсан өвчний үүсгэгч элдэв нян нь маш жижиг тул бидэнд харагдахгүй бөгөөд гараа угааж цэвэрлээгүй үед гарт өсөж үржиж байдаг. Бохир гараараа хүрэлцсэн болгондоо халдвар тарааж байдаг. Гарт байх нян бактерууд нь өөр өөрийн шинж чанартай өөр өөр төрлийн өвчин үүсгэх чадалтай байдаг. Мөн тэдгээр нь зөвхөн усаар угаагаад устаж үгүй болдоггүй.
Заавал савангаар угааж байж арилах нян байхад спиртэн суурьтай гар ариутгагчид устах нян гэх мэт шинж чанаруудтай байна. Эрүүл байхын тулд тогтмол гараа савандаж угаах бүр боломжгүй бол гар ариутгагч, савантай нойтон сальфетка зэргийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс
• Хоол идэхийн өмнө болон дараа
• Бие засах өрөөнд орсны дараа
• Тоглож дуусаад
• Гадуур явж байгаад орж ирсэн бол
• Гэрийн тэжээвэр амьтанд хүрсний дараа
• Ам хамар нүдэнд хүрэхийн өмнө
• Ханиаж найтаасны дараа
• Гар илт бохирдсон тухай бүрд нь гараа тогтмол савандаж угаах.
Энэхүү дадлыг хэвшиж сураад хүүхдүүддээ багаас нь хэвшүүлвэл бага насны хүүхдийн дунд элбэг байх олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлж чадна./гепатит вирус А Е , цусан суулга, холны хордлого, цагаан хорхой, вирусын гаралтай ханиад томуу болон шинээр дэгдэж буй халдвар /
Гараа зөв угаах дадлыг хэвшүүлэхийн тулд хүүхдийг 2-3 наснаас нь эхлэн эцэг эхчүүд болон цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нар гараа хэрхэн зөв угаах аргыг зааж өгч тогтмол угаалгавал 4-5 насанд гараа угаах дадлыг бүрэн эзэмшдэг байна. Хүүхдүүд ихэнх цагаа цэцэрлэг сургууль дээрээ өнгөрүүлдэг. Энэ л үедээ гараа тогтмол угааж аюулт өвчнүүдээс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь гараа заавал савандаж угаах хэрэгтэй гэдгийг томчууд бид хүүхдүүддээ зааж сургах нь чухал юм.

УНТЭ-ийн Амбулаторын сувилагч На.Оюунжаргал, Д.Отгон-Өлзий, На.Отгонжаргал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
