Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн сан хамтран “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хотын тогтвортой хөгжлийг дэмжих, нүүрстөрөгчийн ялгарал багатай дэд бүтцийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх замаар хотод тулгарч буй олон талт асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байна.

Төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: – Төслийн хүрээнд нийслэл хотын дэд бүтцийн чанарыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хотуудын барьж буй концепц, сайн туршлагыг судлах боломж бидэнд нээгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.
“Жэй Эс Ай” төслийн захирал Паллави Гупта: – Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагын оролцоотойгоор төслийн хүрээнд хэрэгжих үе шатыг тодорхойлдог. Одоогоор бид төслийг хэдэн үе шаттай, хэрхэн хэрэгжүүлэх тухайгаа төлөвлөж, боловсруулж байна. Үүний дараа төслийг Улаанбаатар хотод 10 дугаар сараас хэрэгжүүлнэ. Уг төслийг Ази тивийн таван улсад хэрэгжүүлж байгаа. Тиймээс төлийг хэрэгжүүлж буй таван улс туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжих боломж бүрдэж байна гэв.




Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
