Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн – цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж буй.
Уг тусгай арга хэмжээний хүрээнд дараах зорилгыг дэвшүүлж ажилласан байна. Тодруулбал,
- Гудамж талбай, олон нийтийн газарт үүссэн хур хог, ахуйн болон аюултай хог хаягдал бусад төрлийн бохирдлоос сэргийлэх;
- Гудамж талбай, олон нийтийн газарт нус, цэр, шүлс хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох;
- Иргэдийг аялж зугаалж явахдаа ил задгай хог хаяхгүй байхыг уриалж урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, хариуцлага тооцох сошиал нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах зорилготой.
НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа О.Мөнхцэцэг “Тусгай арга хэмжээний хүрээнд 3517 зөрчил илрүүлж, зөрчлийг газар дээр нь засуулах, холбогдох байгууллагатай хамтран арилгуулах арга хэмжээ авч байна. Цаашид иргэд “Цахим Эко Цагдаа” нээлттэй фейсбүүк группт нэгдэн, зөвшөөрөлгүй газар хог хаяж байгаа асуудлыг зургаар баримтжуулж мэдээлснээр цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хариуцлага тооцон хариу мэдэгдэх боломжтой болж буй. Эл арга хэмжээний үр дүнд хүн торгохоос илүүтэйгээр нийслэл хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг ханган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх юм. Иймд цаашид иргэд иргэний үүргээ биелүүлж, хууль тогтоомж зөрчихгүй, ил задгай хог хаяхгүй, хогоо зориулалтын цэгт хаяж хэвшихийг уриалж байна” гэлээ.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
