Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэдэг.
Энэ жил тус өдрийг “ХҮРТЭЭМЖТЭЙ, ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН МАНЛАЙЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЬЕ”гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр баяр, уриа лоозон төдий биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, ЭРХИЙНХЭЭ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр 6 аймагт олон улсын жишигт нийцсэн барилгатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, орон нутагтаа цогц үйлчилгээ авах боломж бүрдүүллээ.
Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.
2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлнэ.
Мөн живхний үнийн хөнгөлөлт олгох, хүнд хэлбэрийн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг Дэмжих үйлчилгээнд хамруулах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг үзүүлэхэд 11.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт тусгууллаа.
Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж, ХҮРТЭЭМЖТЭЙ, ЭРХ ТЭГШ нийгмийг бүтээхэд хувь хүн, төр, хувийн хэвшлийн байгууллага бүр иргэдийнхээ дуу хоолойг сонсож, дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
