Үндэсний их баяр наадмын үеэр хуушуур өргөн хэрэглэгддэг. Гэвч олон дахин хэрэглэсэн тосонд шарсан, ариун цэвэр хангалтгүй нөхцөлд бэлтгэсэн хүнс нь эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй.

Хуушуур сонгохдоо дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

Шинэ тосонд шарсан, цайвар шаргал өнгөтэй хуушуурыг сонгох

Хүнсний зориулалтын сав, боодолтой бүтээгдэхүүн худалдан авах

Худалдагч ариун цэврийн шаардлага хангасан, малгай, бээлий өмссөн эсэхийг анхаарах

Хуушуурыг удаан хадгалахгүй, авсан даруйдаа хэрэглэх

Хоол идэхийн өмнө гараа савандаж угаах эсвэл гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

Олон дахин халаасан тосонд шарсан хүнсэнд акриламид зэрэг хорт нэгдэл үүсэх эрсдэл нэмэгддэг. Иймээс хүнсээ зөв сонгож, чанар, аюулгүй байдалд нь анхаараарай.

Эрүүл сонголт хийж, эрүүл-эрсдэлгүй наадаарай!
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Share the post "Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?"