Өнөөдөр хөх бич өдөр

2026 оны 11-р сарын 06 өдөр, 08 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Аргын тооллын 11 сарын 6. Баасан (Сугар) гараг (2026)
Намрын адаг шар нохой сарын 27, жил өдөр хөх бич, мэнгэ 5 шар, суудал гал, тугчин-12, үл тохирох барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:43-17:27.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, луу, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх