Нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн үед яах вэ?

2016 оны 07-р сарын 18 өдөр, 18 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нойр булчирхайн үрэвсэл олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч даамжирдаг. Энэ үед зөвхөн эмээр бус хоолоор эмчилгээ хийхийг чухалчилна. Хурц болон архаг үрэвсэл сэдэрсэн үед эхний гурван хоног хоол сойно. Дараа өдрөөс ууранд буюу жигнэж болгосон байцаа, лууван, төмсний зутан, нухаш зэргээр нэг удаад 100гр-аас ихгүй хэмжээгээр 3-4 цагийн зайтай хооллоно. Хурц үрэвсэл намдсан, архаг үрэвсэлтэй үед өөх тосгүй, махтай, гурилтай хоол, бантан, ногоотой шөл, төрөл бүрийн ногооны зутан, нухаш, хярам, ногоон цай, цэвэр ус, талх, тос багатай боов, алим бусад исгэлэн бус шинэ жимс идэхийг зөвлөж байна. Харин шарж хайрч болгосон малын гаралтай өөх тостой хоол даршилсан төрөл бүрийн хүнс, хоол, архи дарс, айраг, хийцтэй болон өтгөн цай, хийжүүлсэн ундаа, хүйтэн унд, цай, хөөлгөгчөөр исгэсэн гурилан бүтээгдэхүүн, тосорхог жигнэмэг, боов, шоколад идэхийг хориглодог. Нойр булчирхайн үрэвсэл зөвхөн эмээр бус хоолоор эмчлэгддэг, өвчтөн зөв дэглэм барих эсэхээс их шалтгаалдаг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх