Амжилтанд хүрэх алтан зарчмууд

2016 оны 10-р сарын 12 өдөр, 17 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

1. Том амжилтад мөч бүрээ амьдралынхаа зорилгод зориулснаар хүрч болдог. Амьдралын тань мөч бүр нь зорилгын тань өнгөөр будагдаж, түүгээр амьсгалан, түүгээр дүүрэн байх хэрэгтэй.

2. Зөв зүйлийг олж харахын тулд зөв зүйлийг мэдрэх, зөвийг мэдрэхийн тулд зөв амьдрах хэрэгтэй.

3. Бид хүмүүстэй зөөлөн харьцвал энэ нь үйл явдлыг зөөлнөөр хүлээж авахад дөхөмтэй болно. Хүмүүстэй хатуу, ширүүн, хэрцгий харьцдаг хүн ямар нэг үйл явдалд тайван хандаж чаддаггүй.

4. Зангилааг эхний удаад шууд тайлах нь бэрхшээлтэй боловч хоёр дахь, гурав дахь удаадаа тайлж чадахын тулд сайн оролдоод үзэх хэрэгтэй. Оролдоод үзэхэд хамгийн тохиромжтой цаг үе нь хүсэл тэмүүлэл зүрхэнд асч эхлэх тэр үе юм. Хүсэл тэмүүлэл тань бадарч эхэлмэгц л хөдөл. Гэхдээ хий хөөрөх, хөдөлж эхлэх хоёрын хооронд ялгааг бийг мартуузай. Урагшаа харан зоригтой алх.

5. Та юу ч хийсэн хамгийн сайн хийх гэж хичээх хэрэгтэй. Ямар ч хүний хүч хамгийн шилдэг зүйлийг харахгүй, тоохгүй өнгөрөхгүй. Хамгийн сайн ажил л өөрийгөө хамгийн сайнаар үнэлүүлдэг. Хийж буй ажлынхаа эзэн нь бол.

6. Нүүр тулан уулзсан хүн бүрийг нэгэн толь мэт хүлээн авах хэрэгтэй. Уг толинд та өөрийгөө л харах болно. Тэгвэл тэр толинд ямар харагдахыг хүснэ, тэгж л аашлах хэрэгтэй.

7. “Бүх итгэл найдвар өөрт минь бий” гэдэг, мөн хэлсэн шигээ хөдөлмөрлөж, тийм л байдаг бол бусдыг ч дэргэдээ байлгах нь амархан байх болно. Бүх зүйл танаас шалтгаалдаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх