Ажил хэрэгч, есөн эрдэнийн өргөмжлөлт ээжүүдээ хүндэтгэв

2016 оны 03-р сарын 09 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ныг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс есөн ээжид хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Г.Цолмон болон ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон юм. Жил бүр дүүргийн хэмжээнд ажил, үйлсээрээ манлайлсан ээжүүдийг шалгаруулж, ажил хэрэгч, есөн эрдэнийн өргөмжлөлт ээжээр тодруулдаг уламжлалтай. Эдгээр эмэгтэйчүүдийн дунд доктор, ардын багш, үсчин, жижиг дунд бизнес эрхлэгч гээд нийслэл, дүүргийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй ажилсаг ээжүүд байв. Энэ үеэр Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гүйцэтгэх захирал н.Янжинлхам Сүхбаатар дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөл 2015 оны ажлаараа нийслэлдээ тэргүүлсэн гэдгийг дуулгалаа.

eej02 eej03

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх