ШӨХТГ, МҮОНРТ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2016 оны 03-р сарын 14 өдөр, 12 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан ШӨХТГ-аас МҮОНРТ-тэй хамтран ажиллахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

 “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглээний соёл, мэдлэгээ дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах нь нэн тэргүүний зорилго юм. Тиймээс ШӨХТГ МҮОНРТ-тэй хамтран аймаг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хэрэглэгчидэд холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах зорилго тавиад байгаа юм. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Хэрэглэгчид болон аж ахуйн нэгж, байгууллагууд Хэрэглэгчийн эрхийн болон өрсөлдөөн, Зар сурталчилгааны тухай хуулийг бүрэн таньж мэдээгүйн улмааас торгуул шийтгэл хүлээдэг, эрх нь зөрчигддөг асуудал гардаг. 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан манай байгууллагаас энэ жил соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах зорилготой байгаа. Хэрэглэгч эрхээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хуулийн болон бусад журам, тогтоолын мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингэхийн тулд бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа МҮОНРТ-тэй хамтран ажиллах нь зүйн хэрэг. Бид хамтран ажилласнаар хэрэглэгчидэд хүргэх мэдлэг боловсролыг орон даяар түгээж чадах юм” хэмээн ярилаа.

 shudargashudarga1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх