Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, иргэдэд үйлчилгээ үзүүлж буй зарим байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл сонслоо.
Хуралдааны өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон, Олон Улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч ноён Түен Нгүен нарыг хүлээн авч уулзан, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг улам сайжруулахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг суурин төлөөлөгчдөд уламжилсан юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдаж буй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар иргэдэд үйлчилгээ үзүүлж буй нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагуудын үйлчилгээний төрөл, чанар, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хэлэлцэж байгаа. Энэ удаагийн хуралдаанаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Авто замын газар, Хөрөнгө оруулалтын газар, Хөдөлмөрийн газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар эмийн сан /ахуй хортон шавьж мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтэл/, эмнэлэг, сувилалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тухай төсөл, тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлт, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагын ажлын байр өөрчлөгдсөн болон шинээр үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой “Ажлын байрны дүгнэлт гаргуулах тухай” хүсэлт, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, шинээр эмнэлэг, эмийн сан, сувилал байгуулахтай холбоотой зөвлөгөөг өгөх нийт 13 үйлчилгээг үзүүлж байна. Тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагааг 2015 оны 11 дүгээр сард МХЕГ-аас тодорхойгүй хугацаагаар сунгалтаас бусад үйлчилгээг түдгэлзүүлсэн тул үйл ажиллагаа эрхлэх тухай төсөл, тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлт, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагын ажлын байр өөрчлөгдсөн болон шинээр үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой “Ажлын байрны дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийн үйлчилгээ хүлээгдэж байгааг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг албаныхан хэллээ.
Энэ асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газар холбогдох газарт удаа дараа албан бичгээр хүсэлт явуулсэн ч шийдвэрлэхгүй байгаа гэлээ. Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг олон газар бус нэг л газар олгодог байх боломжийг судалж, холбогдох албаныхантай санал солилцох үүргийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өглөө.
Нийслэлийн Авто замын газар зураг төсөл зөвшилцөх, орц гарцны зөвшөөрөл олгох, сэтлэх, сүвлэх зөвшөөрөл олгох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд авто замтай холбоотой асуудлаар иргэд болон ААНБ-д мэдээлэл, 15 зөвлөгөө өгч ажилласан байна. Орц, гарц, сэтлэх, сүвлэх зөвшөөрөл олгох нь улирлын чанартай тул одоогоор иргэд болон ААНБ-д зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь барилга угсралт, зураг төслийн 10 чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 61 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Иргэдэд үзүүлсэн үйлчилгээг төрлөөр ангилбал 3 хувь нь зураг төслийн ажлын гүйцэтгэл, 53 хувь нь албан бичиг, 43 хувь нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээлэл, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрвөн чиглэлээр иргэдэд үйлчилж байна. Эдгээрээс хамгийн үзүүлэлт ихтэй үйлчилгээ нь ажил хайгч иргэнийг ажлын байранд зуучлах зуучлалын үйлчилгээ юм. Өнгөрсөн хугацаанд 810 ажлын байрны захиалга төвлөрүүлж бүртгэлтэй иргэдийг ажилд зуучилжээ. Хуралдааны нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн төсвийг хэлэлцэхдээ ажилгүйдлийн түвшинг бодитойгоор тодорхойлж, ажилгүйдлийг бууруулахад хичнээн төгрөг шаардлагатай байгааг тооцож боловсруулна” гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь шууд шийдвэрлэх 2, урт хугацаанд шийдвэрлэх 14, нийт 16 үйлчилгээг 4 албан хаагч 2 ээлжээр ажиллан үзүүлж байна. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 168 иргэнд зөвлөгөө өгч, 1 аж ахуйн нэгжид согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн хугацаан сунгуулах тухай хүсэлтийгн дагуу улсын байцаагчийн хамтарсан дүгнэлт гарган үйлчилсэн байна. Цаашид согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэх, аж ахуйн нэгжид дүгнэлт гаргах, интернет кафе , цахим тоглоомын газарт зөвшөөрөл олгох, хэвийн бус нөхцөл тодорхойлуулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах зэрэг эрэлт, хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлэх боломжтой байна. Эдгээр үйлчилгээг нэмэхээр ажиллаж байна.
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
